Иргэн "Д" автобусанд явж байхдаа 1.5 сая төгрөгний үнэтэй зөөврийн компьютер олсон байна.
Иргэн "Д" автобусанд явж байхдаа 1.5 сая төгрөгний үнэтэй зөөврийн компьютер олсон байна.
Өмчлөх эрхийг хуулиар хамгаалах нь
Зорилго
Тохиолдол шинжлэх замаар эдийн ба эдийн бус баялагийн эрх болон үүргийг ялгааг тайлбарлах
Өмчлөх бүрэн эрхийн агуулгыг тохиолдол шинжлэн тодорхойлох
Тохиолдол 1
Иргэн “Ч” Зөвлөлтийн цэргийн анги Монголоос гарах үедээ орхисон гахайн байрыг сумын захиргаанд мэдэгдэж, засаж, сэлбэж 7 жил тасралтгүй эзэмшсэн.
Тохиолдол 2
Иргэн “Э” Онгийн хийдийн тууринд дарагдмал үнэт эд зүйл байдгийг бусдаас сонсож өөрөөсөө хөрөнгө хүч гарган хайгуул хийж, эрсэн зүйлээ олоход түүний дотор түүхийн дурсгалт зүйл ч байсан байна.
Тохиолдол 3
Малчин “А” шуурганд туугдаж яваа 300 хонь олоод орон нутгийн захиргаанд мэдэгдэж, 1.6 жил маллав. Гэтэл алдуул хонины эзэн “Б” ирж бүх малаа төлийн хамт авна гэхэд А малын төл бол миний өмч гэв.
Тохиолдол 4
Иргэн А-г гудамжинд явж байхад үл таних Б хөөрөг худалдаж авахыг санал болгожээ. А хөөргийг үзээд худалдаж авсан. Уг хөөргийг Б нь Д-ээс хулгайлсан бөгөөд энэ талаар А огт мэдээгүй.
Алхам 1. Дараах тохиолдлыг уншиж өмчлөх эрх үүсэх үндэслэл байгаа эсэхийг "Иргэний хууль"-ийн зүйл ангид үндэслэн тайлбарлана уу?.
Алхам 2. Иргэн А малаа бэлчээрт гаргахдаа хөрш Б-гийн өмчлөлийн газраар дайрч өнгөрдөг. Үүнээс өөр гарц байхгүй. Гэтэл хөрш Б хүнсний ногоо тарихаар шийдэж, А-г ногооны талбайд мал оруулахыг хориглосон.
Иргэн "А" эрхээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?
А нь малаа бэлчээрт гаргахын тулд Б-тай зөвшилцөн түүний газрыг хязгаартай ашиглаж болно. Үүнийг иргэний хууль дээр зохицуулж өгсөн байдаг. А нь Б-ын хэсэг газарт нарийн зам гаргаж, хашаа татаж, малаа гаргаад хариуд нь Б-д мөнгөн төлбөр төлөх талар харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэж болох юм.
Алхам 3. Иргэн Д Говь-Алтай аймагт оршин суудаг. Тэр “Нарантуул” захаас 70 000 төгрөгөөр өвлийн гутал худалдан авч 3 өдөр өмссөн байна. Гэтэл гутлын ар талын хатуулгыг буруу нааснаас болж урагдсан. Иргэн Д худалдагчтай уулзаж энэ талаар хэлэхэд, “энэ гутлыг би үйлдвэрлээгүй, надаас шинэ гутал авсан, одоо өмсчихсөн тул буцаах, солих боломжгүй” гэв. Худалдагч Баянзүрх дүүрэгт оршин суудаг.
Худалдагчийн тайлбар үндэслэлтэй юу?
Иргэн Д-ийн ямар эрх зөрчигдсөн бэ?
3. Иргэн Д эрхээ хэрхэн хамгаалах вэ?
4. Хэрэв та А болон Д байсан бол асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийх вэ?
Өмчлөх эрх үүсэх үндэслэлийг зөв ангилна уу?
Ашиглах эрх
Эзэмших эрх
Захиран зарцуулах эрх
Бүрэн хараа хяналтдаа байлгах
Тус баялгийг худалдах, бэлэглэх, арилжих, зээлэх зэргийг шийдвэрлэх боломж
Тухайн баялгийн үр шимийг хүртэх
Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрлүүдийг сонгоно уу?
Худалдах, худалдан авах гэрээ
Арилжааны гэрээ
Бэлэглэлийн гэрээ
Дээрх бүх хариулт зөв
Сурагч Б нийгмийн судлалын номоо өөрийн ангийн найз Д-д 2500 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Бат өмчлөгчийн ямар эрхээ хэрэгжүүлсэн бэ?
Эзэмших
Захиран зарцуулах
Шилжүүлэх эрх
Ашиглах
Өмчлөх эрх үүсэх хуульд заасан үндэслэлүүдээс илүүцийг олно уу?
Хүслэнгийн аав түүнд шинэ гар утас лизингийн зээлээр авч өглөө.
Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Ж-д 2 өрөө байрыг түүний хохирлын төлбөрт өгөв.
Иргэн Д өөрийн хүүдээ өв дамжин уламжилж ирсэн эмээл, хазаарын тоноглол бүхий эд зүйлсийг өгөв.
Тулга, Цэцэгээ нар гэрлэлтээ батлуулан 3 өрөө байр , автомашин хамтран худалдан авчээ.
Дүгнэлт
Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа